Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 12

Аргын тооллын: 2013.1.13 Ням гараг

Билгийн тооллын: 2. Нэг цагаан мэнгэтэй шарагчин туулай өдөр

Наран ургах шингэх: 08.34-17.16

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top