Махыг “карт”-аар олгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 12

 

Махны үнийг тогтвортой барих зорилгоор мах нөөцөлдөг болоод байгаа.  Энэ жилийн хувьд нөөцийн мах бэлтгэх ажил удаашралтай байгаа аж. Учир нь нийслэлийн хэрэгцээнд зориулан 12 тонн махыг “Жаст агро” компани дангаараа хариуцан бэлтгэхээр болсон бөгөөд өдгөө бэлтгэх ёстой нөөцийнхөө 60 гаруй хувийг бэлтгэжээ.  Тэд худалдаанд гарахаас өмнө буюу гуравдугаар сарын нэгэн гэхэд махаа нөөцөлж дуусах гэнэ. Улмаар нөөцийн махыг худалдаалах “карт”-ыг дүүргүүдийн хороодод тараана.  Хорооны байцаагч нар иргэдэд нөөцийн мах худалдаалах картыг олгох гэнэ.  Улмаар карттай иргэд нөөцийн махыг  урьд нь худалдаалдаг байсан цэгүүдээс авах боломжтой болох ажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top