Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт холбогдох хэрэг Нийслэлийн прокурорын газраас Баянгол дүүргийн шүүхэд шилжсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүнийг шүүх хурал ирэх даваа гарагт буюу 14-ний өдөр болох аж. Д.Батхуяг нь анх Урт нэртэй хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх байсан 194 тусгай зөвшөөрлийн асуудалтай холбоотойгоор шалгагдаж эхэллээ гэгдэж байсан. Харин одоо бол эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж “Саусгоби сэндс” компанийн эзэмшиж байсан хайгуулын таван лицензийг сунгах эрх нь цуцлагдах хууль зүйн үндэстэй байхад дөрвийг нь цуцлалгүйгээр эрхийг нь сэргээж, тус компанид буцаан олгосон хэрэгт буруутгагдаж байгаа. Мөн нэг лицензийг нь уг компаниас авч, найзынхаа компанийн нэр дээр шилжүүлсэн хэрэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон учраас ийн шүүхийн шатанд хэрэг нь ирээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )