Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулахгүйгээр одоо нүүрлээд байгаа утаа, хөрсний бохирдлыг шийдвэрлэх ямар ч боломж байхгүй гэдгийг Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл Турк улсын агаарын тээврийн “Airlines” компанийн ерөнхий менежер Erdinc Cakir-тай өчигдөр уулзах үеэрээ хэлж байлаа. Тэрчлэн гэр хорооллыг дахин орон сууцжуулах ажилд Туркийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахад дэмжлэг үзүүлэхийг ноён Erdinc Cakir-аас хүслээ.
Мөн Турк улсын Станбул хот нь дахин төлөвлөлт хийж орчин үеийн орон сууцны хороолол болгосон туршлагатай аж. Станбул хотыг дахин төлөвлөсөн туршлагыг нийслэлийн гэр хороооллыг дахин төлөвлөх гэж байгаа үед судлах нь маш чухал гэж Э.Бат-Үүл дарга хэлж байв.
Харин ноён Erdinc Cakir Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагчид зочин компанийнхаа таних тэмдэг бүхий онгоцны загварыг дурсгал болгон гардуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )