Боловсрол, шинжлэх ухааны яам их, дээд сургуулийн оюутан элсүүлэх ажлын бэлтгэлийг эртнээс хангах, ил тод байдлыг дээшлүүлэх зорилго тавиад байгаа. Энэ ажлын хүрээнд их, дээд сургуулийн элсэгчдийн босго оноог 400-аас дээш байхаар тогтоожээ. Дээрх асуудлыг энэ сард, харин сургалтын төлбөрийн хэмжээг гуравдугаар сард багтаан зарлахаар болсон гэнэ. Мөн элсэгчдийн чанарыг сайжруулах үүргийг их, дээд сургууль, коллежийн удирдлагуудад өгчээ. Одоогоор нийт их, дээд сургуулиудын 60 хувь нь босго онооны шаардлагаа боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлээд байна. Харин салбар яамны зүгээс их, дээд сургууль, коллежийн саналыг судлан 2013-2014 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх хяналтын тоог энэ нэгдүгээр сард батлан гаргаж, нийтэд мэдээлэхээр болжээ. Элсэлтийн хяналтын тоог тогтоохдоо сургуулийн хүчин чадал, эдийн засгийн хөгжлийн хандлага, эрэлт хэрэгцээг үндэслэдэг аж.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 2 )
zow gj bdjn harin onlainar ono surguuli harah gj yg yu gsn uguu