2013 оны 01 дүгээр сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 28-33 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
2013 оны 1 дүгээр сарын 11-нээс 1 дүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
11-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд зарим нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн уулсаар, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 24-29 градус, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна

Сэтгэгдэл ( 0 )