БНСУ-ын Мэдлэг, эдийн засгийн яам, Жэжү хотын тусгай эрхт өөртөө засах муж хамтран Азийн салхины эрчим хүчний анхдугаар бага хурал, үзэсгэлэнг тус улсын Жэжү хотноо зохион байгуулах гэж байна. Уг хурал ирэх 2 дугаар сарын 24-нөөс 26-ны хооронд зохион байгуулагдах аж. Хуралд нийт 10 орны 1000 гаруй төлөөлөгчид оролцож, 100 гаруй компани үзэсгэлэнгээ нээн, орчин үеийн салхины эрчим хүчний техник технологи болон Салхин цахилгаан станцын талаар нээлттэй хэлэлцэх юм.

Сэтгэгдэл ( 0 )