“Ану хатан”-ы Исмэл тайж ширэнд боолгон үхэх шахжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

Нэгдүгээр сарын 18-нд нээлтээ хийх гэж буй “Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны киноны “Исмэл” буюу сөрөг дүр Цөхүр увшид МУГЖ Г.Равдан тогложээ. Цөхүр увш нь Галдан бошигтын эцэг Эрдэнэ баатар хунтайжийн дүү, Зүүнгарын төрийн хутгуур хэмээн түүхэнд үлдсэн хүн юм байна. Эрдэнэ баатар хунтайжийг амьдад ахтайгаа эрх мэдэл, эд хөрөнгө булаалдан дайтаж явсан, дараа нь ахынхаа 5-р хүү Сэнгийг ууган хөвгүүдтэй нь нийлэн хорлосон, Галдан хааныг хадамтай нь муудалцуулсан гээд Цөхүр увшийн хутгасан явдал зөндөө. Цөхүр увшийн цааз “Ану хатан” киноны хамгийн хүнд зураг авалтуудын нэг ажээ. Цөхүр увшийг үхрийн нойтон ширэнд боож алахад Г.Равдан гавьяат минут гаруй хугацаанд арьсанд боолгон бүтэж үхэх дөхжээ. Энэ нь өвөрмөц цааз бодож олох гэсэн ерөнхий найруулагч Т.Алтантуяагийн санаа байсан гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top