Г.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор томиллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргалаа. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн тавин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Прокурорын байгууллагын тухай хуулийн есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөхөөр томиллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top