Байгаль орчны салбарт үр бүтээлтэй ажиллаж, байгаль хамгаалах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнагдсан хүмүүсийг өнөөдөр БОНХЯ-ны “Хаан танхим”-д БОНХ-ийн Дэд Сайд Б.Тулга, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд нар хүлээн авч шагналыг гардууллаа.
“Алтан гадас” одонгоор:
Самбуугийн Ойдов – Байгаль орчны салбарт он удаан жил ажилласан. Сэлэнгэ аймгийн Байгаль орчны байгууллагад усны чиглэлээр удирдах ажил гүйцэтгэж байсан, Монгол Улсын Топ инженер
Шагдарын Ганхуяг – философич,
“Монгол Ус” корпорацийн хэлтсийн дарга
Мондооны Сахъяа - Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч, байгаль орчны салбарт 30 гаруй жил, сүүлийн 18 жил байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:
Балжиннямын Дорж – Анхны байгаль хамгаалагчдын нэг , Хан Хэнтийн тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчаар 28 жил ажиллаж байгаа аж.
БОНХ-ийн Дэд Сайд Б.Тулга “Алтан гадас” одон болон “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнуулсан эрхмүүдэд хандан “Төрийн одонгоор энгэрээ мялаасан та бүхэнд дахин баяр хүргэе. Цаашдын ажил амьдралд чинь сайн сайхныг хүсье. Ажилдаа улам их амжилт гаргахын төлөө ажиллаарай” гэв.

Сэтгэгдэл ( 0 )