Үндэсний эмгэнэл

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

Өнгөрсөн онд нийт 118 мянган хүн эрүүлжүүлэх байранд хоног төөрүүлжээ. Хоногт дунджаар 320 гаруй хүн эрүүлжүүлэгддэг гэсэн судалгаа байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдээс бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гэрээ олох чадваргүй гадаа хэвтэж байсан хүмүүс дийлэнх хувийг эзэлдэг бол гадаадын 113 хүн эрүүлжүүлэгджээ. Харин гэмт хэрэг үйлдэж буй дөрвөн хүн тутмын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог байна.

Үүнээс хамгийн ихээр болгоомжлол бас айдас төрүүлж буй тоо баримт нь насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж буй явдал юм. Гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн 62 хувийг 18-35 насныхан эзэлдэг гэж бол 18-аас доош насны хүүхэд оролцож үйлдсэн хэрэг 1076 байна. Энэ тоо баримтыг 2011 онтой харьцуулахад тус бүр 82-85 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хүүхдүүдийн үйлдэж буй гэмт хэрэг харьцангуй өсчээ. Архидан согтуулах явдал газар авч өсвөр насныхан гэмт хэрэгт ирэхээр холбогдож буй нь үндэсний эмгэнэл бус гэж үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top