Экс ерөнхийлөгчийн өрөөг +25 градус болтол нь дулаацуулсан гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

 

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны эрхмүүд өнөөдөр хэд хэдэн хорих ангийн үйл ажиллагаанд шалгалт хийхийн дотор экс Ерөнхийлөгчийн хоригдож буй дамжин өнгөрөх 401 дүгээр анги ч байгаа аж. МАХН-ын хэвлэлийн албанаас мэдээлж буйгаар Хүний эрхийн Дэд хорооны эрхмүүдийг очих сургаар Н.Энхбаярын хоригдож буй өрөөний градусыг  +25 хэм болтол нь дулаацуулж, шалан дээр нь хивс дэвсээд байгаа гэнэ. Тэгэхээр үнэхээр тийм дулаахан бас хивс дэвссэн өрөө эрхмүүдийг угтах эсэхийг харж л байя.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top