Жолооны үнэмлэхийг өнгөрсөн долоо хоногт хэвлэж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл жолооны үнэмлэхээ гээж дахин авах материалаа өгсөн болон шинээр авах иргэдийн үнэмлэхийг тарааж эхэлсэн байна. Өнгөрсөн оны зургадугаар сарын 20-ноос 12 дугаар сарын нэгний өдөр хүртэл үнэмлэхээ дахин авах материал бүрдүүлсэн, ангилал ахиулах курст суралцсан жолооч, есдүгээр сар хүртэл гадаад иргэдийн үнэмлэх солилт, хүндэтгэх шалтгаанаар шалгалтаас хоцорсон иргэдийн үнэмлэх мөн хэвлэгдэн гарчээ. Иймд дээрх иргэд жолооны үнэмлэхээ ажлын өдрүүдэд ЗЦГ-ын мэргэжил хяналтын хэлтсийн үйлчилгээний зааланд очиж авах боломжтой боллоо.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )