УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд маргааш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа зарим хорих байгууллагын үйл ажиллагаатай танилцах гэж байна. Тэд Эмэгтэйчүүдийн болон Хорих 401 дүгээр анги /дамжин өнгөрүүлэх байр, эмнэлэг/, 411 дүгээр анги буюу хүүхдийн хорих, 461 дүгээр анги буюу цагдан хорихын шинэ байр, ШШГЕГ-аар орж, ажил байдалтай нь танилцах аж. Улмаар хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаад дүн шинжилгээ хийж, энэ чиглэлд анхаарч ажиллах гэнэ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )