Хууль зүйн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн бүтэц орон тоог баталсантай холбогдуулан тус сургуулийн захирлын тушаалаар Захиргаа удирдлагын газрын даргаар цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Цагдаагийн сургууль /хуучнаар Цагдаагийн академи/-ийн захирлаар хууль зүйн доктор, цагдаагийн дэд хурандаа Н.Ганбадрал, Хилийн сургууль \хуучнаар Хилийн цэргийн дээд сургууль\-ийн захирлаар цэргийн ухааны доктор, хурандаа Ц.Ганболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирлаар хууль зүйн доктор, хурандаа Н.Гантулга, Онцгой байдлын сургуулийн захирлаар хууль зүйн доктор, хурандаа П.Баттогтох, Удирдлагын сургуулийн захирлаар хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Ерөнхий эрдмийн сургуулийн захирлаар цагдаагийн дэд хурандаа Д.Батбилэг, Ахлагчийн сургуулийн захирлаар цагдаагийн хурандаа Г.Ганбаатар нар томилогдлоо. Мөн
Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Р.Чингисийн санал болгосноор тус сургуулийн тэргүүн дэд, дэд захирлуудыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрчилсөн байна. Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирлаар Монгол Улсын гавьяат холбоочин, удирдахуйн ухааны доктор, хурандаа Ц.Цэрэндорж, Сургалт эрхэлсэн дэд захирлаар хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр нар томилогдсон байна.

Сэтгэгдэл ( 1 )
Архи уугаад алга болдог хүмүүс байна ангижраачээ