Монгол-Японы Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах баримт бичигт гарын үсэг зурах ажиллагаа маргааш 11:00 цагт Төрийн ордонд болох аж.
БОНХ-ийн сайд С.Оюун, Япон улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү нар гарын үсэг зурсны дараа “Хамтарсан кредит олгох механизм ба уг түншлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжит чиглэлүүд” сэдвээр илтгэл тавигдах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )