Сэтгэгдэл бичсэн хүнийг “төвөггүй” олж чадах уу

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

Мэдээллийн цахим хуудас дахь сэтгэгдлийн талбарыг зохистой хэрэглэх зорилгоор “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгон, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний мэдээллийн сан, үүрэн холбооны операторуудын хэрэглэгчийн мэдээллийн санд үндэслэн тухайн санал, сэтгэгдэл оруулж буй хэрэглэгчийн мэдээллийг бүртгэлжүүлсний үндсэн дээр гүтгэн доромжлох, садар самуунд уруу татах, заналхийлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй сэтгэгдэл бичсэн этгээдийг системээс нягтлан шалгаж, эзэн холбогдогчийг тодруулан хууль хяналтын арга хэмжээ авдаг болно гэсэн мэдээлэл ойрын үед цацагдаж эхлэв.

Сэтгэгдлийн талбарыг ашиглан, дургүй хүрсэн нэгнийгээ хүссэн үгээрээ доромжлоод сууж байдаг зарим нэг “гаж донтнуудыг” хазаарлахад энэ нь үнэхээр зөв зүйтэй ажил болохоор.  Харин хэрэгжүүлэх технологи нь жаахан эргэлзээ төрүүлээд байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

Энэ талаар цацагдаад буй мэдээллийн агуулгаас харахад, сэтгэгдэл бичихийн тулд регистрийн дугаар, утасны дугаараа оруулаад, цаана нь мэдээллийн санд шалгаад, үнэхээр тийм өгөгдөлтэй бодит хүн оршдог нь батлагдвал сэтгэгдэл бичих зөвшөөрөл олгогдох юм болов уу гэсэн ойлголт төрж байна. Хэрэв тийм бол хүний мэдээллийг ашиглан, өөр хэн нэгэн өмнөөс нь сэтгэгдэл бичихгүй гэсэн баталгаа бас байхгүй. Иймд ажил, гэрийн компьютероо “хямгадах” бөөн ажил ундарч магадгүй нь. Өөрөөр хэлбэл, эргэн тойрны хүмүүсээс айн, хэн нэгэн хорлох гээд өмнөөс маань эсэн бусын сэтгэгдэл биччих вий гэсэн айдас, түгшүүр үүсч мэдэхээр.

Мөн “хориотой” сэтгэгдэл бичсэн хэн нэгнийг илрүүлээд хууль хяналтын арга хэмжээ авах гэтэл нөгөө нөхөр нь би өөрөө ёстой бичээгүй гээд тас гүрийгээд байвал яах бол... гэх мэт эргэлзээтэй бодлууд төрөөд байгаа юм. Тэгэхээр камераар зургийг нь авах, эсвэл хурууны хээгээр нь таних технологи л ашиглахгүй бол энэхүү сэтгэгдэл бичигчийг илрүүлэх ажил тийм ч амар, төвөггүй эд биш юм шиг ээ...

Д.Мягмарсүрэн

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ch(112.72.13.41) 2025 оны 03 сарын 13

Ard tumnii sanalig horih uchir yund bna .notoi asuudala tumnii sonort hureed bhaar tegj bnuu.

1  |  0
ЗОЧ(27.123.213.4) 2025 оны 03 сарын 13

ЁСТОЙ АСУУДАЛТАЙ АМЬДРАЛ ЮМ АА. ОДОО БҮР ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ АРГАГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ. УДАХГҮЙ ӨМСӨЖ ЗҮҮХИЙГ ХҮРТЭЛ ЗААЖ ЖУРАМЛАХ ЮМ БАЙНА ЛДӨӨ

1  |  0
zochin(110.33.207.72) 2025 оны 03 сарын 13

ardchilsan namihan oorsdoo hotoi bolhoor aigaad hunii erhiig hyzgaarlah geed bg ym.odoonoos barag hen yu gj duugarch helj bolhiig zaaj horij ehelsen gesen shu ed nar.elbegdorjtonguud

1  |  0
Top