1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүнд холбогдох шүүх өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болно. Шүүх хурлыг Б.Баатар шүүгч даргалж, хуралд улсын яллагчаар О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван оролцох юм. УМБГ, Нийслэлийн прокурорын газарт хоёр жил шалгаж буй уг хэрэгт холбогдсон 15 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )