Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” түүхэн уран сайхны кино энэ сарын 18-наас эхлэн олны хүртээл болох нь. Уг кино нь “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” театруудад өдөр бүр гарах юм. Дашрамд дурьдахад Ану хатныг Зүүнгарын хатан гэх бөгөөд хошуудын Очирт сэцэн ханы отгон охин гэдэг. Зүүнгарын Сэнгэ хунтайж (Гэвч ёсолсон гэргий нь болохоос хэдэн сарын өмнө Сэнгэ Хунтайж эх ондоо ах нартаа хорлогдсон), дараагаар нь асрахуй ёсыг бодон, угаас бие биедээ сэтгэлтэй байсан Галдан бошигт хааны гэргий байв. Галдан бошигт хаан Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой тэмцэж яваад 1636 онд Тэрэлж голын ойролцоох Зуунмодын тулаанд оролцжээ. Тэрхүү тулаанд Монгол хатдын сүүлчийн төлөөлөгч Ану эр нөхөр, үр хүүхдээ Манжийн цэргийн бүслэлтээс аварч өөрөө амь эрсэдсэн эмгэнэлтэй түүхээр Монгол хатдын үе дуусгавар болсон хэмээн википедиад дурьдсан байдаг юм.

Сэтгэгдэл ( 0 )