Чуулганы танхимаас “Шударга ёс” эвсэл рүү шилжсэн О.Чулуунбат эрхэм улстөрчийн хувьд нам гүмхэн байх болж. Гэхдээ төрийн ажлаас хэсэгхэн холдож амрах нь зүгээр гэдгийг мэдэрчихсэн яваа гэнэ. Анхны эхнэрээсээ салан Г.Цэндмаа гэх эмэгтэйтэй нийлж, хэнз үрийн зулай үнэрлэсэн тэрээр дөрвөн хүүхдийн аав. Отгон хүүхэд нь ч насаар бага. Тиймээс ч ажил ажил гээд гэртээ олдоггүй явсан экс түшээ маань гэрийнхэндээ зориулах цагаар элбэг болоод байгаа аж.
Ямартаа ч түүний хүү Ч.Бөртөнбатыг нь хар тамхины хэргээр саатуулагдан олны анхааралд орж байсан гэдгээр нь хүмүүс мэддэг. Харин том охин Ч.Агиймаа нь нэгэн цагт дуучин С.Жавхлангийн хадам аав байсан “Торгоны зам”-ын Ц.Гантөмөрийн хүү Г.Түвдэндоржтой 7 жил үерхэж байж амьдрал зохиосон. Өдгөө хоёр хүүхдийн ээж болчихсон аж. Г.Түвдэндоржийн тухайд монголдоо 1 дүгээр дунд сургуулийг дүүргээд, Америкт Berkeley коллежид суралцан төгссөн юм билээ. Харин экс гишүүн О.Чулуунбат хүргэн Г.Түвдэндорждоо тун ам сайтай байдаг бөгөөд тэдний хоорондын харилцаа их сайн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )