Тайванд зорчиж байсан Монгол улсын харъяат эхнэр нөхөр 2 дэлгүүрээс эд зүйлс хулгайлж байгаад баригджээ. Тэд дэлгүүрээс хулгайлсан эд зүйлсээ монголд аваачиж зарах гэж байснаа хүлээсэн байна. Түүгээр ч зогсохгүй цагдаагийнхан тэдний байрлаж байсан буудалд очиж шалгалт хийн хулгайлж цуглуулсан бараа таваарыг нь олжээ. Эл мэдээллийг АНУ-д хятад хэлээр гардаг Cинтао сониндоо нийтлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )