Хятадын төмрийн хүдрийн үнэ унасаар байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE Өнгөрөгч лхагва гарагт дэлхийн зах зээл дээрх Хятадын төмрийн хүдрийн үнэ тодорхойлогч Shanghai Composite Index 0,50 ам.доллараар буюу нэг тонн нь 104,20 ам.доллар болж буурчээ. Энэхүү бууралт нь өнгөрөгч тавдугаар сараас эхлэсэн бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн доод үнэ болоод байна. Өнгөрсөн жилийн мөн үед үнийн энэ үзүүлэлт 172 ам.доллар байжээ. 

Шалтгааныг нь БНХАУ-н Засгийн газар шинэ барилга, төмөр замын төслүүдэд нэг триллион юань буюу 157 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзээд байгаа аж.

Хятад улсын өдрийн төмрийн экспортын хэмжээ есдүгээр сарын 11-20-ны хооронд 2,01 хувь буюу 1,857 саяар унасан гэж Хятадын төмрийн нэгдсэн нийгэмлэгээс мэдээлжээ.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top