“Хэвлэл мэдээлэл ба уул уурхай” туршлага солилцох сургалт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

Өнөөдөр “Хэвлэлийн хүрээлэн”-д “Хэвлэл мэдээлэл ба уул уурхай” туршлага солилцох сургалт болно. Сургалтаар сэтгүүлчид Австрали улсын эдийн засаг, ашигт малтмалын хөгжлийн түүх, бодлого түүнийг хэвлэл мэдээлэл олон нийтийн эрх ашгийн төлөө хэрхэн хараат бусаар мэдээлдэг тухай  туршлага солилцох юм байна.   

Зургаан долоо хоногийн хугацаанд “Уул уурхай, хэвлэл мэдээлэл, нутгийн иргэд” мэргэшүүлэх багц хөтөлбөрт хамрагдсан сэтгүүлчид “Австралийн эдийн засаг, уул уурхайн хөгжлийн түүх, ирээдүйн бодлого”, “Эдийн засгийн асуудлыг сурвалжлахад анхаарах зүйл”, “Австралийн хэвлэл мэдээлэл хараат бус уу?” сэдвийн хүрээнд туршлагаа ярьж, Монголын сэтгүүлзүйн салбарт хэрэгжүүлж болохуйц зарим санааг хуваалцах аж.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top