Багануурын нүүрсний уурхай хувьчлагдах гэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

Монгол улсын төрийн өмчийг хувьчлах хугацаа нэг нийгмээс нөгөө нийгэмрүү шилжих цаг үед буюу шинэ засгийн газар байгуулагдаж ажиллах хугацаанд явагддаг нь капиталист орнуудаас өөр байдаг. Ирэх дөрвөн жилийн хугацаанд төрийн өмчит хувьцаат компаниудаас “Багануур” ХК,  “Монгол Шуудан” ТӨХК зэрэг томоохон компаниудыг хувьчлах асуудал яригдаад байгаа бөгөөд энэ оны сүүлээр УИХ-аар батлуулахаар болсон байна. Хувьчлалын үйл явц хөрөнгийн биржээр дамжигдан IPO гаргаж гадаадын хөрөнгө оруулагчдыг татах сонирхолтой байгаа аж. Тиймээс хөрөнгийн биржид Millenium IT системийг нэвтрүүлж цаашдаа төрийн өмчийн компаниудыг IPO гаргаж хувьчлахаар болж байгаа юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах асуудлыг ОХУ-тай гуравдагч хөрөнгө оруулагч оруулах талаар яригдаж байгаа гэнэ.

Өнгөрсөн засгийн газрын хийсэн хамгийн том хувьчлал “Эрдэс Таван Толгойн” ТӨХК байсан. Тус компанийн 20 хувь иргэдэд, 10 хувь нь аж ахуйн нэгж байгууллаггуудад, 80 хувийг нь IPO гаргаж хувьчилах болсон гэж Төрийн өмчийн хорооны зөвлөх Д.Байльхүү онцоллоо.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top