“Aspire Mining”-д лиценз олгожээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

Монголын ашигт малтмалын газар Австралийн хөрөнгө оруулалттай “Aspire Mining” компанид Овооттолгой төслийн хүрээнд 5758 га талбайг хамарсан коксжих нүүрсний ордод олборлолт явуулах MV017098 тоот лиценз олгосон талаар тус компаниас мэдээлжээ.  

Ашигт малтмалын одоогийн хуулийн дагуу энэ лиценз олгосон өдрөөсөө хойш 30 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд дахин хоёр удаа 20 жилээр сунгах боломжтой юм байна. Тус компанийн өнгөрсөн зургадугаар сард төслийнхөө ТЭЗҮ-ийг хийж дуусгасан бөгөөд уурхайгаас Хөвсгөл аймгийн төв Мөрөн сум хүртэл давхар хучилттай зам тавих зөвшөөрлөө мөн аваад байгаа аж.

Цаашлаад төслийн хүрээнд төмөр зам тавих төлөвлөгөө ч багтаж байгаа юм. Энэ талаар тус компанийн ТУЗ-ийн гишүүн Дэвид Паулл “Овооттолгойн төсөл Монголд хэрэгжих хамгийн чухал шинэ коксжих нүүрсний төслүүдийн нэг бөгөөд ялангуяа хоймор нутгийн эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна. Тиймээс лицензээ авна гэдэг бидний хувьд том ололт, алхам юм” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top