Төмрийн хүдэр 177 ам.долларт хүрч байв

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

Монгол Улсын төмрийн хүдрийн олборлолт сүүлийн жилүүдэд өссөн судалгаа бий. Төмрийн хүдрийн жишиг үнэ нэг тонн нь 115-118 ам.доллар. Энэ он гарснаас хойш 14 сая тонн төмрийн хүдэр олборложээ. Сүүлийн гурван жилд гангийн үйлдвэрлэл өссөн. Тиймээс төмрийн хүдрийн эрэлт ч нэмэгдсэн. Өнгөрсөн онд нэг тонн төмрийн хүдэр 177 ам.долларт хүрч байжээ. Манай урд хөрш өнгөрсөн онд 665 сая тонн төмрийн хүдэр импортолсон бол энэ онд 700 гаруй сая тонныг худалдан авах таамаглал байгаа юм байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top