Деми Мурыг хар тамхи мөхөөж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 21

Саяхан өөрийн нөхөр Эштон Катчераас салсан Холливудын нэрт жүжигчин Деми Мураас түүний гурван охин нүүр буруулж эхэлжээ.

Гэр бүлийн энэхүү таагүй байдлын гол шалтгаан нь үзэсгэлэнт Мур хар тамхинаас хамааралтай болсонд байгаа аж. Нөхөр Эштон нь түүнтэй харьцаагаа сэргээхийн тулд юу ч хийхэд бэлэн байсан боловч жүжигчин бүсгүй өөрийн хорт зуршлаасаа татгалзахыг хүсээгүй байна.

Деми Мурын охид эхлээд ээжийгээ аль болохоор ойлгож туслахыг хичээж байсан боловч тэдэнд насан туршид нь архи, хар тамхины хор хөнөөлийн талаар сургамж хайрладаг байсан ээж нь өөрөө ийм байдалд хүрсэнд гомдож түүнтэй харьцахаас татгалзаж эхэлсэн аж.

Эштон Катчерын хувьд одоо гэр бүлдээ буцаж очих ямар ч санаагүй болсон ба жүжигчин бүсгүй Мила Кунистай дурлалын роман үүсгээд эхэлжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top