Том Крузын шинэ эхнэр “сайентологийн гүнж”

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 20

Холливудын жүжигчин Том Круз саяхан эхнэр Кэти Холмсоос салсан ба сайентологийн талаар өөртэй нь үзэл бодол нэгтэй бүсгүйг ирээдүйн эхнэрээрээ сонгож байгаа гэнэ. Энэ бол жүжигчин Иоланда Пекораро аж.

27 настай энэ бүсгүйг “сайентологийн гүнжээр” өргөмжилсөн ба тэрээр бүр хүүхэд байхаасаа энэ чиглэлээр сонирхсон юм байна.

Том Круз 2004 онд Испанид, сайентологийн сүмд түүнтэй анх танилцжээ. Зарим нэг эх сурвалжийн мэдээллээр тэдний хооронд жирийн бус харилцаа үүсэж байсан аж.

Жич: сайентология гэдэг нь Л.Р. Хаббардын үндэслэсэн шашны нэг урсгалын нэр юм. Английн шинжлэх ухаан гэсэн үгнээс гаралтай, "шинжлэх ухааны мэдлэг", мөн "үнэний эрэлд" гэх маягаар тайлбарлагддаг аж.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top