Алга болсон АН-2-д явсан даргатай төстэй хүн олджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 20

Ханты-Мансийскийн тойрогт Уралд алга болсон АН-2 онгоцонд сууж явсан Серов хотын Замын хөдөлгөөний аюулгүйн албаны даргатай төстэй хүн олдлоо гэсэн мэдээллийг цагдаагийнхан шалгаж байна хэмээн мэдээлжээ.

ХМ тойргийн Пыть-Яха районд ой дотроос Дмитрий Ушаковтой төстэй хүн гарч ирлээ гэсэн мэдээлэл саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархсныг шалгаж байна хэмээн Уралын бүсийн төвийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Тэрхүү эрэгтэй нь шумууланд маш их хазуулж, эцэж турсан байсан ба эмнэлэгт хүнд байдалтай хүргэгдэн нэрээ ч хэлж амжилгүй нас барсан аж.

Жич: Зургаадугаар сарын 11-ны өдөр Свердловск мужийн Серов хотын нисэх буудлаас 13 хүн суусан АН-2 онгоц зөвшөөрөлгүй нисээд алга болсон ба одоог хүртэл ямар ч сураг гаргаж чадахгүй байгаа билээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top