Эмэгтэйчүүдэд хамгийн эрэлт хэрэгцээтэй эрчүүдийн мэргэжил

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 19

Германы танилцуулах албаны нэгэн вэбсайт гэр бүлийн зах зээл дээр ямар мэргэжилтэй эрчүүд хамгийн эрэлт ихтэй болохыг тодруулах зорилгоор ганц бие бүсгүйчүүдийн дунд санал асуулга явуулжээ.

Хамгийн их шаанстай нь хуульч, архитекторууд бөгөөд асуулгад хамрагдсан хүүхнүүдийн 25% нь тэдэнтэй уулзахад бэлэн гэжээ. Дараа нь эмч, инженер эрчүүд 22%-аар орсон байна. Араас нь зураачид, эрдэмтэд, сэтгүүлчид, маркетинг болон реклам сурталчилгааны мэргэжилтнүүд оржээ.

Харин нисгэгч нар, цагдаагийнхан ердөө 13%, банкирууд бүр байхгүй 10-хан хувийн санал авсан аж. Жагсаалтын төгсгөлд хувиараа хөдөлмөр эрхлэгчид орсон байна.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top