Барак, Мишель Обама нар бэйсболын тэмцээн дээр үнсэлдэв

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 19

АНУ-ын Ерөнхийлөгчийн үлгэр жишээ гэр бүл чөлөөт цагаа хамт өнгөрүүлэх дуртай ажээ.

Тэдний саяхны нэгэн үйлдэл хэдийгээр олон жил хамт амьдарч байгаа боловч бие биедээ хичнээн халуун дулаан, янаг энхрий харьцаатай болохыг илтгэсэн байна.

Хосууд АНУ, Бразилийн багуудын хоорондох бэйсболын тэмцээн үзэж байхдаа бүгдийн нүдэн дээр ил тод үнсэлджээ.

АНУ-д нэг хөөрхөн уламжлал байдаг аж. Тэр нь бэйсболын тэмцээн дээр Kiss Cam хэмээх камер ажилладаг ба үзэгчдээс хосууд сонгож аван, түүний дуранд өртсөн хосууд заавал үнсэлдэх заншилтай юм байна.

Үүний дагуу АНУ-ын тэргүүн хос заншлыг зөрчилгүйгээр камерын өмнө, мянга мянган үзэгчдийн нижигнэсэн алга ташилтын доор халуун дотноор үнсэлдсэн ажээ.

эх сурвалж: http://lady.mail.ru/article/470783/

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top