Жуулчидтай автобус дэлбэрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 19

Болгарт Бургасын олон улсын нисэх буудлын ойролцоо жуулчдын автобус дэлбэрчээ.

 ИТАР-ТАСС  мэдээлснээр автобусанд Израилийн жуулчид байсан ба 5 хүн амь үрэгдэж, хэд хэдэн жуулчин шархдаж гэмтжээ.

Энэхүү мэдээллийг Бургасын захирагч Димитар Николов баталсан байна.

Одоогийн байдлаар уг дэлбэрэлт хорлон сүйтгэх ажиллагаа, эсвэл машины аюулгүйн ажиллагаатай холбоотой эсэх нь тогтоогдоогүй байгаа ажээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top