Скарлетт Йоханссон рекорд тогтоожээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18

Холливудын од 27 настай Скарлетт Йоханссон киноны түүхэнд хамгийн өндөр хөлс бүхий гэрээ байгуулснаараа Гиннесийн номонд орохоор болжээ.

Тэрээр уран зөгнөлт, адал явдалт “The Avengers” киноны үргэлжлэлд тоглохоор 20 сая долларын гэрээ хийсэн нь хамгийн өндөр гэгдэж байсан Анжелина Джолигийн “Tourist”-ын гэрээнээс 1 саяар илүү гарсан байна.

Дашрамд дурдахад, Forbes сэтгүүл саяхан өнгөрсөн оны хамгийн ашиг орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг нийтлэхэд жүжигчин Кристен Стюарт “Twilight”-ын хэсэг тус бүрд 12,5 сая доллар авснаар тэргүүлсэн билээ.

“The Avengers” анхны кино нь бүтээгчдэдээ 1,3 тэрбумын ашиг өгсөн нь киноны бүхий л түүхэнд “Аватар”, “Титаник” хоёрын дараа рейтингээрээ гуравт орж иржээ. Энэхүү аварга амжилт нь найруулагч Джосс Уидоныг киноны хоёрдугаар хэсгийг бүтээхэд урам зориг өгсөн байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top