Маньяк цагдааг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 10

Иркутск мужид залуу бүсгүйчүүдийн цуврал хүчирхийлэл, аллагад сэжиглэгдэж буй экс цагдаагийн ажилтны хэргийг мөрдөн шалгаж байна.

Дотоодыг хамгаалахын бага дэслэгч Михаил П. хэмээх энэхүү этгээд хүүхэд насанд нь гомдоож, жигшээсэн ээжтэй нь адил санагдсан бүсгүйчүүдийг алдаг байсан хэмээн мэдүүлжээ. Урьдчилсан байдлаар 29 аллагад сэжиглэгдэж байгаа аж.

Тэдгээр хохирогчдын ичгүүр сонжуургүй авир төрх түүний анхаарлыг татдаг байсан ба ихэнхийг нь нийгмийн хэв журам зөрчсөн хэмээн цагдаагийн хэсэгт баривчлагдан ирэх үед нь олж харсан байна.

Хамгийн анхны аллага хийх санаа нь тохиолдлоор төрсөн аж. Тэрээр ажлаа тараад гэр рүүгээ явж байхад нь нэгэн хэт согтсон бүсгүй тааралдан түүнийг хүргэж өгье хэмээн авч явж, хотоос холгүйхэн ойд аваачин хүчирхийлээд амийг нь бүрэлгэсэн байна.

“Ангарскийн маньяк” 48 настай энэ эрийг зургаадугаар сарын 23-нд Владивосток хотод шинэ машин авахаар явж байхад нь баривчилжээ.

Энэхүү маньяк этгээд бүсгүйчүүдийг хороохдоо хутга, сүх, отвертка гэх мэт хурц үзүүртэй төмөр зүйлсийг ашигладаг байжээ. Сэтгэцийн эмч нарын үзэж буйгаар тэдгээр хохирогч согтуу хүүхнүүд бага насандаа жигшиж, ичдэг байсан ээжийг нь санагдуулан дургүйцэн зэвүүцсний улмаас амийг нь хөнөөдөг байсан бололтой гэжээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top