Цагдаагийн ажилтан хүүхдүүдийг үерээс авраад амь эрсэджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 10

Крымск хотын оршуулгын газарт үерээр амь үрэгдэгсдийг сүүлчийн замд нь үдэх ажиллагаа явагдаж байна. Тэдэнтэй салах ёс гүйцэтгэхээр олон зуун оршин суугчид ирцгээсээр. Тэдгээр амь үрэгдэгсдийн дотор цагдаагийн дэд хурандаа  Вячеслав Горбунов оржээ.

Тэрээр үерийн ид оргил үед живсэн байшингуудын хүмүүст тусалж байсан аж. Хүмүүсийг аюулгүй газарт хүргэж чадсан боловч машиныг нь хүчтэй усны цохилт нөмөрснөөр өөрөө аврагдаж чадалгүй амь эрсэджээ.

Түүний биедээ авч явсан зүйлийг өчигдөр гэрийнхэнд нь дамжуулжээ. 200 рубль, үзэг, хөнгөлөлтийн карт, мөн энгэрийн халаасанд нь байсан сахиус, ус шавартай хутгалдаж хатсан гар утас. Энэ л утсаараа шөнийн 3.30 цагийн үед эхнэр рүүгээ ярьсан байна.

Тэрээр маш баяр баясгалантайгаар “Оксана, би гуравхан настай жаахан охиныг аварч чадлаа ш дээ” хэмээн ярьсан ажээ.  

Охиныг нүүлгэн шилжүүлэлтийн пунктэд хүргэж өгчихөөд буцаад гамшгийн бүс рүү явсан аж. Тэрээр ахин эхнэр рүүгээ утасдан, ус улам бүр нэмэгдэн, машин нь асахаа болилоо гэж хэлсэн нь түүний сүүлчийн яриа байсан хэмээн эхнэр нь дурсан өгүүлжээ.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top