“Айвонхоу Майнз”-ын шинэ захирлаар Кей Престлиг томилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 04

"Айвонхоу Майнз"-ын гүйцэтгэх захирлын алба хашиж байсан хатагтай Кей Престлиг ерөнхий захирлаар томилогдлоо. Тус компанийг үүсгэн байгуулагч Р.Фрийдланд өнгөрсөн сард огцорч, төлөөлөн удирдах зөвлөлийн 6 гишүүн ажилаа хүлээлгэн өгсөн билээ.

Харин "Рио Тинто"-ийн бизнес, хөгжлийн захирал байсан Крис Бэйтман "Айвонхоу Майнз"-ын санхүүгийн асуудал хариуцсан захиралаар томилогдсон байна. Эдийн засгийн эргэлтэнд ороогүй байгаа, алт, зэсийн нөөцтэй Оюутолгой төслийн ажилд "Рио Тинто" голлох үүрэгтэй оролцохоор боллоо.

А.ТӨМӨР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top