Гадаад хэргийн яамны түшмэл тендер будилаантуулжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 22

Энэ онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Үндэсний тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн тэгш ой давхцаж буй. Засгийн газраас түүхэн ойн хүрээнд Монгол Улсын тусгаар тогтнолд онцлох үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн гавьяаг мөнхжүүлэхэд зориулж хөшөө дурсгал бүтээн байгуулах ажлыг санаачлан хэрэгжүүлж, Монгол Улсын анхны Гадаад хэргийн сайд Чин ван Ханддоржийн хөшөө дурсгалыг босгож, өргөөнд нь залах ажлыг хийж эхэлсэн юм. Ойн жил өндөрлөж, байгууллагууд жилийн хүрээнд юу хийж бүтээснээ дүгнэх цаг ойртож байгаа ч тендерт но орсон тул анхны Гадаад хэргийн сайдын хөшөө, дурсгал энэ ондоо багтаж босох нь эргэлзээтэй болжээ.

    Манжийн дарлалыг тууштай эсэргүүцэгч, үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдийн нэг, Чингисийн удмын сурвалжит язгууртан Эрдэнэ дайчин Чин ван Мижиддоржийн Ханддоржийн хөшөөг босгох ажилд Засгийн газар 160 сая төгрөг баталсан бөгөөд хэрэгжүүлэх ажлыг тус яаманд даалгасан байдаг. Яамны Төрийн захиргаа удирдлагын газар энэ ажлын гүйцэтгэгчийг “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг баримтлан 2011 оны есдүгээр сарын 1-ны өдөр сонгон шалгаруулалтыг зарлах  ёстой байв. Тендерийн зар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлагдсан байх учиртай. Гэвч энэхүү хөшөөний ажлын зарыг нэг сонины амралтын өдрийн дугаарт... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу..

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top