Хөөрхий муу Д.Зоригт дахиад л “огцрох” нь дээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 06


 

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг дахиад огцруулах тухай яригдаж магадгүй гэнэ. Хэрвээ УИХ-ын гишүүдээс ийм санал оруулбал УИХ-ын намрын чуулган дээр тэр гурав  дахь удаагаа “мааниа” уншуулах болж байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр нар ийм санал тавих боломжтой гэж үзжээ. Гэхдээ тэд юун түрүүнд Оюу толгой, Таван толгойн гэрээний асуудлаар Ерөнхий сайд Сү.Батболд болон Д.Зоригт сайд нарт асуулга тавьж, хариулт, байр суурийг нь сонсох ажээ. Урьд нь Д.Зоригт сайдыг хоёр удаа огцруулах тухай хэлэлцэх үеэр хамгийн их яригдаж байсан Оюу толгой, Таван толгойн хуудуутай гэрээн дээр одоо болтол ямар нэг ахиц өөрчлөлт хийгдээгүй байгаа юм байна. Мөн тавдугаар цахилгаан станц барих тухай шуугилдаж байсан боловч энэ нь сүүлдээ өнөөгийн гуравдугаар цахилгаан станцын өргөлтгөл төдий зүйл болж хувирч буйд С.Эрдэнэ гишүүнээс эхлээд сэтгэл дундуур яваа хүн цөөнгүй ажээ.

Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top