Оюутолгойг хятадууд эзэгнэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 19

Монголчууд бид байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлж байна. Энэ нь ухаант өвөг дээдэс маань хойч ирээдүйгээ бодож амар амгалан, баян тансаг амьдралыг бидэнд өвлүүлсэн хэрэг. Харин өнөө цагт ухаангүй ноёдоос болж энэ их баялаг, түүнийгээ дагасан газар шороогоо ашиг  хайсан хомхой гадныханы гарт үргүй сүйтгүүлэх болоод байна. Эдний нэг бол яах аргагүй сүүлийн үед Тавантолгойн асуудлаас болж олны анхаарлын төвөөс гараад байгаа Оюутолгой юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн агуулга нь бүхэлдээ Монгол Улсын үндсэн хуулийн I бүлгийн зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна” гэсэн заалтыг ноцтой зөрчсөнийг тодорхой хүмүүс сөхөж тавьсан. Гэсэн хэдий ч төрийн эрх мэдлийг атгаж байгаа нөхдүүд монголчуудыг төлөөлж бус гадны компанийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байгаа мэт асуудлыг түүхий байхад санаачлагатай нь аргагүй гүйж байгаад батласан. Ямар сайндаа Оюутолгойн гэрээг батлуулахын тулд УИХ-ын гишүүдэд сая доллар өгнө гэсэн агуулгатай захидал хүргүүлж байсан гэдэг. Энэ асуудлыг гаднаа ган гээд нэг үг амнаасаа унагах гишүүн байгаагүй ч учир байдал битүүлэг Оюутолгойн гэрээг баталсан.  Газрын баялаг тодорхой цаг хугацааны дараа дуусч гадны компаниуд нутаг буцах цаг хэдхээн жилийн дараа ирнэ. Тэр цагт бидний хойч ирээдүй болсон үр хүүхдүүд хэдэн зуунаар Монгол нутаг дээрээ үлдэнэ. Харин гадны чинээлэг бизнесменүүд Монгол улсын баялгаар халаасаа түнтийлгээд арилаад өгнө гэсэн үг. “Оюутолгой” ХХК нээлттэй захидалдаа 3600 гаруй ажилчдыг ажлын байраар хангаж тэдний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд 110 тэрбум төгрөг төлөвлөн зарцуулж эхэлсэн гэж байгаа. Гэвч эдгээр сайхан ярианууд нь бодит байдалд нийцэхгүй байна гэсэн шүүмлэлийг анхнаасаа дагуулсан. Энэ талаар ажилчид нь хэлдэг хэдий ч тэд хэвлэлээр ил тод нээлттэй ярих боломж байхгүй. Учир олон нийтийн өмнө шударгаар санал бодлоо илэрхийлсэн хүнийг ажлаас нь халах хавчин гадаархах зэргээр дарамт шахалт үзүүлдэг аж. Үүнээс гадна “Оюутолгой” ХХК-ийн бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэлт хариуцсан “Флур” гэж компани бий. Уг компани нь Оюутолгойн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай бүтээгдэхүүнийг нийлүүлэхдээ монгол үндэсний компаниудын оролцоог аажмаар шахаж байгаа аж.  Ингэхдээ хятадын чанар муутай бараа материалыг ажилчдад хангалт хэмээн олгох болжээ. “Флур” компанийн захирал John jons түүний эхнэр нь хятад хүн байдаг бөгөөд Оюутолгойн дарга нарын ивээлд багтсан Хятад компаниуд дураараа дургих болжээ. Тэд монголын компаниудыг тендерт оролцохоор материалаа өгөхөд нь Оюутолгойн гэрээт “Флур” компани дэлхийн жишигт нийцсэн байх ёстой гэсэн амьдралд нийцэхгүй шаардлага тавьж оролцоог нь боомилох болжээ. Үүгээр зогсохгүй зарим тендерийг нээлттэй бус явуулах болж монголын компаниудыг жижиг зүйл оролцуулсан нэр зүүх болсон хэмээн ханган нийлүүлэгчид эсэргүүцэх болсон байна.


Б.Анар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top