Д.Зоригт Хятад “Ах” нартаа Оюу толгойгоос хувь хүртээх үү

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

  

Уул уурхайг дагасан хардлага, хэл ам ер тасрахгүй байна. Таван толгойн тендер будлиантай болсон талаарх маргаан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тулж очлоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнд сэтгэл дундуур байна. Энэ тендерээс Япон, Солонгосчууд хасагдах дээрээ тулсан болохоор ундууцсан биз. Уг нь Ерөнхийлөгч Японд айлчлахдаа “Танайд өндөр технологи байна. Манайд газрын доорх баялаг байгаа. Эдгээрийн нийлүүлээд хөгжил өөд хамтдаа явах боломжтой” гэсэн утгатай үг хэлснийг тус улстай стратегийн түншлэлээ шинэ шатанд гаргахаар боллоо гэж хэн хүнгүй ойлгож байлаа. Япончууд ч ингэж л хандсан. Гэвч тэдний ашиг сонирхол Таван толгойд үгүйсгэгдээд байна. Солонгосчууд  мөн ялгаагүй. Тэгтэл Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар мэтийн хүмүүс үүнд тоомжир муутай байгаа ажээ. Тэрээр тендерийн талаар ярихдаа “Манай ажилтнууд энэ хоёр улсын саналыг санаандгүй үлдээчихсэн байсан” гэх маягийн юм яриад явж байна. Тэр бүү хэл “Япон, Солонгосчууд манайхаас нүүрс авах тухайгаа л ярьсан. Техник технологи дээр хамтрах тухай яриагүй” гэж гөрдөв. Тэгснээ сүүлдээ Япон, Солонгосын компаниуд Цанхийн баруун хэсэгт орж ажиллаж болох юм” гэжээ. Ийм үнэ хүндгүй болчихсон хэрэг үү, Япон, Солонгосууд маань гэх сэтгэгдэл эндээс төрж байгаа юм. Гэтэл юмны эзэн сумны занги гэгчээр гол ажлыг хариуцаж байгаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт  тэрхүү Цанхийн баруун хэсэгт Монголын компаниудаа оруулна гэлээ. Тэрээр мөн Оюу толгойгоос Хятадууд хувь эзэмших саналтай байгаа гэж ярьж байна. Хятадын тал энэ талаар нэлээд өндөр түвшний уулзалтын үеэрээ төр засгийн тэргүүнүүд нь санал болгож байсан гэнэ. Засгийн газар хоорондын комиссын хурал дээр ч хэлж байжээ. Тэд Оюу толгой, эсвэл Айвенхоу майнз”-аас хувь эзэмших бололтой. “Айвенхоу майнз” компани урьд нь “Рио тинто”-той хувь эзэмшил дээрээ маргалдаад шүүхээр асуудлаа шийдүүлэх гэж байсан. Сүүлдээ “Рио Тинто” нь “Айвенхоу майнз”-ыг дарж, тэдний 43 хувийг эзэмшихээр болсон шүү дээ. Гэтэл одоо Хятадуудад хувь хүртээхэд тулвал тэд “Битгий хуц” гэх байлгүй. Ийнхүү юутай ч манай сайд Д.Зоригтоор “зуучлуулан” “Оюу толгой”-н нийт хувьцаанаас хувь хүртэх үү гэсэн асуудал босоод ирлээ. Таван толгойгоос 40 хувийг эзэмших болсон Хятадууд дэлхийн зах зээлийн ханшаас бараг 4 дахин бага үнээр манай коксжих нүүрсийг зөөгөөд эхэлчихсэн. Тус улс Арабаас нүүрсээ тонныг нь 200-250 доллароор авч байгаа юм. Удахгүй хоёр, гурван жилийн дараа дэлхий зах зээл дээр нүүрсний үнэ 350 тонн болно гэсэн судалгаа бий. Хятадууд ийнхүү Монголын уул уурхайн зах зээлийг түрээд ороод ирлээ. Стратегийн үлдсэн 13 ордыг мөн л эзэлж авахаар бүх ажлаа жин тан амжуулж байна. Д.Зоригт сайдад тэд маш их хайртай болоод байгаа бололтой. Яагаад гэвэл тэр нэгдүгээрт, Хятад хэлээр сайн ярьдаг, энэ чиглэлэээр орчуулагчийн мэргэжил эзэмшсэн. Хоёрдугаарт, урд зүгийн цусны хольцтой хэмээн “цус шинжээчид” тогтоочихсон гэнэ лээ. Тиймээс хайр зарлахаас яахав. Хятадын эдийн засгийн боолчлол манайд энэ эрхмээр дамжин улам бэхжих бололтой.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top