Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн "Улаанбаатар Амазонс" баг эх орондоо зохион байгуулагдсан FIBA 3x3 Улаанбаатар Эмэгтэй Дэлхийн Гран-При тэмцээнд түрүүлж, аваргын цомыг гардан авлаа.
Дасгалжуулагч Стив Сөрийн удирдлага дор тус баг тэмцээний туршид уран тоглолт, өндөр ур чадвар, тактикийн ухаалаг шийдлүүдийг хослуулан үзүүлэв. Аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод Германы шигшээ багийн эсрэг техникийн өндөр ур чадвар, багийн нягт ажиллагааг харуулж, ялалт байгуулав.
Энэхүү амжилт нь Монгол Улсад 3х3 сагсан бөмбөгийн спорт хөгжиж буйг олон улсад нотлон харууллаа. "Улаанбаатар Амазонс" баг дэлхийн тавцанд өөрсдийн байр суурийг ийнхүү батжуулж байна.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо болон багийн бүрэлдэхүүнд баяр хүргэж, цаашдын тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье.


Сэтгэгдэл ( 0 )