Aespa хамтлагийн Жизэль: Би заримдаа өлсөж байгаагаа ч мэддэггүй

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Aespa хамтлагийн Жизэль (Giselle) өмнөхөөсөө өөр харагдах болсон нь цахим орчин дахь топ сэдвүүдийн нэг болжээ. Энэ бүхэн түүний жингээ хассантай холбоотой болохыг дуучин бүсгүй өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдээлсэн байна. 

Тэрээр 7 жилийн хугацаанд 10 кг хассан тухайгаа ярьж, ADHD болон эрүүл мэндийн асуудлаа илэн далангүй хуваалцжээ. 

Дуучин бүсгүй сүүлийн үед хэт туранхай харагдах болсон нь шүтэн бишрэгчдийнх нь санааг зовоох болсон. Тэрээр гадаад төрхөөрөө ихэд шүүмжлүүлдэг талаараа дурдаад "Хүмүүс миний гадаад төрхийн талаар маш их ярьдаг. Жин нэмэх, хасах нь байдаг л зүйл. Би өмнө нь жин нэмж ч үзсэн, хасаж ч үзсэн. Сүүлийн долоон жилийн хугацаанд би 10 орчим килограмм хассан.

Ойр дотнынхон маань намайг ADHD-тэй гэдгийг сайн мэднэ. Тийм болохоор заримдаа өлсөж байгаагаа ч мэдрэхгүй болчихдог. Миний хувьд эрч хүчгүй болсон мэт санагдаад байгаа учраас жин нэмэхийг хичээж байгаа. Үнэнийг хэлэхэд би анхнаасаа л тамир муутай хүүхэд байсан. 

Сүүлийн үед би pancake идэх дуртай болоод байгаа. Бараг л өдөр бүр идэж байгаа" гэжээ. 

Aespa хамтлагийн гишүүдийн хувьд өдөр бүр олон цагаар бүжгийн бэлтгэл хийдэг нь калори шатаах кардио дасгал болдог байна. Мөн фитнесээр тогтмол хичээллэж, гуя, өгзөгний булчин хөгжүүлэх дасгалууд түлхүү хийдэг ажээ. 

Түүний хувьд хатуу хоолны дэглэм барьдаггүй бөгөөд урт хугацааны турш бага багаар ийнхүү жин хассан болохоо дурдсан байна. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top