Кенид АНУ-ын тусгаарлах төвийг эсэргүүцсэн жагсал болжээ

Я.Болор | Zindaa.mn
14 цагийн өмнө

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад Эбола вирусийн халдварт өртсөн байж болзошгүй АНУ-ын иргэдийг тусгаарлах төвийг Кенид байгуулахыг эсэргүүцсэн жагсаал тус улсын Наньюки хотод болжээ.

“Citizen” сувгийн мэдээлснээр, жагсагчид эхэндээ тус төвийг байгуулахаар яригдаж буй Лайкипиа цэргийн бааз руу хөдөлсөн ба тэдний замыг Кенийн цэргүүд хааж, цэргийн объект руу нэвтрүүлээгүй байна. Жагсагчид тус төвийг тэдний орон гэрийн ойролцоо байгуулснаар эрүүл мэндэд нь эрсдэл учруулна хэмээн үзэж, өөр газарт байгуулахыг шаардсан байна.

“The Standard” сонины мэдээлснээр, жагсагчид түүдэг гал асаан, замын хөдөлгөөнийг хааж, хууль хүчнийхэн рүү чулуу нүүлгэжээ. Үүний хариуд цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэж, дор хаяж таван хүнийг саатуулжээ. Үүний дараа жагсагчид Наньюки хотын төв рүү чиглэжээ.

Кенийн эрх баригчдын зөвшөөрөл олгосон АНУ-ын тусгаарлалтын төв нь эхний ээлжид 50 хүн ор, цаашид 250 хүн ортой байх гэнэ. Төвд өдгөө АНУ-ын Эндрю цэргийн баазад сургалтад хамрагдаж буй эмч нар ажиллана. Кенийн эрх баригчид энэхүү төвийг байгуулах нь болзошгүй халдварт өвчний дэгдэлтэд бэлэн байдлыг нэмэгдүүлэх олон улсын хүчин чармайлтын нэг хэсэг хэмээн мэдэгдэж, тус улс нь вируст халдварын тархалтыг хянах шаардлагатай дэд бүтэцтэй хэмээн онцолсон байна.

Өнгөрсөн тавдугаар сарын 15-нд Уганда болон Конго улсад Эбола вирусийн халдвар тархсан тухай мэдээлсэн билээ. Халдварт өвчин үүсгэгч нь 2007 онд Угандад анх илэрч байсан байсан Эбола вирусийн Бундибужио омог болохыг тогтоосон билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, Конго улсад 1000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 240 гаруй хүн нас бараад байна. Уганда улсад халдварын есөн тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top