
ОБЕГ-ын мэдээллээр 2025 онд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 63 хүүхэд нас барж, 35 хүүхэд түлэгдэж, бэртсэн байна. 2015-2024 оны статистикаас харахад, жилд дунджаар 50 хүүхэд аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алджээ.
Хүүхэд хамгийн их өртөж байгаа ослын:
49.6%-ийг усны осол,
33%-ийг гал түймэр,
7%-ийг зам тээврийн осол,
4%-ийг үер эзэлж байна.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудынхаа амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хүүхдийн төлөө За бол Заавал хий" үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.



Сэтгэгдэл ( 0 )