
1999 онд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн Монгол99 нэгдлийн Төвийн бүсийн баг тамирчдын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Дархан, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн төгсөгчдийг хамарсан Төвийн бүсийн тэмцээнийг өнгөрсөн жилээс санаачлан эхлүүлсэн бол энэ жилийн спортын таван төрөлт тэмцээнийг Сэлэнгэ аймгийн төгсөгчид зохион байгуулсан юм.
Төвийн бүсийн тэмцээнд 200 орчим тамирчин оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, боулинг, корнхолл гэсэн таван төрлөөр өрсөлдлөө.
1999 оны төгсөгчид дунд сагсан бөмбөг, гар бөмбөгийн Үндэсний Дээд лигт амжилттай тоглож байсан шилдэг тамирчид цөөнгүй. Волейболын төрөлд гэхэд 1999 онд Улсын аварга болж байсан Орхон аймгийн баг олон жилийн дараа дахин нэгдэж, энэ удаагийн Бүсийн тэмцээндээ оролцсон нь онцлууштай байлаа. Түүнчлэн төгсөгчид дунд тэмцээн зохион байгуулсан спортын төрлүүдэд Спортын дэд мастер, Мастерын зэрэг, цол хамгаалсан 20 гаруй тамирчин багтсан нь 1999 оны төгсөгчдийн спортын амжилтын цар хүрээ, чадвартай баг, хамт олон болохыг илтгэж байлаа.
Төвийн бүсийн бүх төгсөгчдөө спортоор хичээллэж, спорт төвтэй нөхөрлөлд уриалсан энэ удаагийн тэмцээнд Сэлэнгэ аймгийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрөлд алт, дартсын төрөлд эрэгтэйчүүд алт, боулингийн төрөлд эмэгтэйчүүд мөнгөн медаль хүртэж, нийт 5 алт, 1 мөнгөн медалийн эзэн болсон үзүүлэлтээр багийн дүнгээр тэргүүлсэн юм.
1999 оны ийнхүү тав, зургаадугаар сард таван бүсийн аваргуудаа тодруулах спортын наадмуудыг зохион байгуулж байгаа бол ирэх наймдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд хотноо болох “Говь-2026” фестивалиар Улсын аваргаа тодруулахаар товложээ.

.jpg)


.jpg)








- ТЭМЦЭЭНИЙ ДҮН -
Сагсан бөмбөг | Эрэгтэй
1-р байр - Сэлэнгэ
2-р байр - Орхон
3-р байр - Дархан-Уул
Сагсан бөмбөг | Эмэгтэй
1-р байр - Сэлэнгэ
2-р байр - Төв
3-р байр - Дархан
Гар бөмбөг | Эрэгтэй
1-р байр - Сэлэнгэ
2-р байр - Орхон
3-р байр - Дархан
Гар бөмбөг | Эмэгтэй
1-р байр - Сэлэнгэ
2-р байр - Төв
3-р байр - Орхон
Боулинг | Эрэгтэй
1-р байр - Төв
2-р байр - Дархан
3-р байр Орхон аймаг
Боулинг | Эмэгтэй
1-р байр - Төв
2-р байр - Сэлэнгэ
3-р байр - Дархан
Дартс | Эрэгтэй
1-р байр - Сэлэнгэ
2-р байр - Төв
3-р байр - Орхон
Дартс | Эмэгтэй
1-р байр - Төв
2-р байр - Дархан
3-р байр - Орхон
Корнхолл | Эрэгтэй
1-р байр - Орхон
2-р байр - Төв
3-р байр - Дархан
Корнхолл | Эмэгтэй
1-р байр - Төв
2-р байр - Орхон
3-р байр - Дархан






Сэтгэгдэл ( 0 )