“Алтан Жолоо” группийн "Арвайн үндэс" ХХК-ийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн уламжлалт барилдаан тавдугаар сарын 17-ний ням гарагт, 13:00 цагаас болно.
18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая төгрөгийн бай шагнал гардана.
Барилдах бөхчүүдийг тавдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ.
Үзэгчид тасалбараа https://ticket.mn/event/3099 -ээс захиалан авах боломжтой.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )