BE STRONG | Оролцогчдын ДОТООД болон ГАДААД ертөнцөөр аялуулах шинэ дугаар өнөөдөр цацагдана

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

"ТВ8" телевиз болон "HR Corporation"-ийн ерөнхийлөгч Ё.Мөнхдэмбэрэл нарын санаачлан хэрэгжүүлж буй BE STRONG реалити шоу нэвтрүүлгийн гурав дахь дугаар өнөөдөр үзэгчдийн хүртээл болох гэж байна. 

Өнгөрсөн дугаар оролцогчид хувь хүний хөгжил, сэтгэлгээний “Хүн” сэдвийн дор нээлттэй ярилцаж, “Sun medical” эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт орж, “HR Fitness”-ийн мэргэжлийн багшаас зөвлөгөө авч өөрт тохирсон дасгал, хөдөлгөөн хийсэн бол энэ удаагийн дугаараар тэдний гадаад болон дотоод ертөнцийн илэрхийлэл болсон хувцасны шүүгээгээр аялуулна.  

Тэд “Шилмэл загвар” агентлагийн тайзан дээр өөрсдийгөө илэрхийлэх дөрвөн төрлийн лүүк бүрдүүлэн алхаж, мэргэжлийн дизайнер, стилистүүдээс зөвлөгөө авч, хэдий хайртай ч өөрт тохироогүй хувцаснуудаасаа бүрмөсөн салах болно. 

 

 

Энэ удаагийн дугаарт мөн ментор Ё.Мөнхдэмбэрэл тэдэнтэй зангиагүй ярилцлага хийнэ. Энэхүү ярилцлагын үеэр бусад оролцогчдыг хар болон цагаан картаар дэнсэлж, үнэн болон худлын өмнө шүүх болно. 

Тэд бусдад болон өөртөө хэрхэн үнэлэлт, дүгнэлт өгсөн болохыг өнөөдөр орой 20:30 цагаас “ТВ8” телевизээр цацагдах "BE STRONG" шоунаас хүлээн авч үзээрэй. 

 

 

Энтертайнмент, сорилт, өрсөлдөөн, нөлөөллийн документари элементүүдийг хослуулсан энэхүү шоу нь нийт 18 дугаар үзэгчдэд толилуулна.

Эхний шатанд амжилттай оролцсон баг 50 саяын үнэлгээ бүхий үнэт эдлэлийн эзэн болох бол өөрийгөө ялан дийлж, өөртөө эерэг өөрчлөлт авчирсан цор ганц ялагч 100 сая төгрөгийн автомашины эзэн болно. 

Та ч бас тэдэнтэй хамт байж, сэтгэлгээний хязгаараа тэлээрэй... 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top