Б.Сүхбат, Л.Энхрийлэн нар "Их дуулга"-ын аварга боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Казахстан улсын Астана хотод зохион байгуулагдаж буй энэ жилийн 5 дахь "Их дуулга" тэмцээний эхний өдөр буюу тавдугаар сарын 8-нд эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, "Тэмүүжин" клубын тамирчин, ОУХМ Б.Сүхбат эзэн орны тамирчныг үндсэн цагт цэвэр ялж, аваргын алтан медаль хүртсэн бол ОУХМ Г.Наранцэцэг мөнгөн медаль, ОУХМ М.Нандин-Эрдэнэ нар хүрэл медаль тус тус хүртлээ.
 


Тэгвэл өчигдөр буюу хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хороо, "Блю Драгон" ХК-ийн тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн хошой аварга Л.Энхрийлэн финалд ОХУ-ын бөхийг ялж, аваргын алтан медаль хүртлээ.

Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, Дархан-Уул аймгийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа өрсөлдөгчөө үндсэн цагт ялж, хүрэл медалийн болзол хангалаа.

Ингэснээр Монгол Улс 2 алтан медаль, 1 мөнгөн медаль, 2 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар медалийн чансаагаар 2-т эрэмбэлэгдэж байна.
 

Өнөөдөр хүнд 5 жингийн барилдаан үргэлжлэн явагдана.
 

  • -100кг Б.Хүдэрчулуун
  • +100кг Ө.Пэрэнлэйжамц
  • -78кг О.Хүслэн
  • +78кг А.Адьяасүрэн, Э.Жаргалмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.174) 2 цагийн өмнө

Энэ Пэрэнлэйжамц гэж ёстой хэрэггүй амьтан яаж шигшээд багтаад яваад байдаг юм бол, Өсөхбаярт жүдогийн холбоо өртэй юм шиг л харагдах

0  |  0
Top