Хаврын бүх нийтээр мод тарих аян эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
5 цагийн өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааны гол зорилго бол нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалж, нөхөн сэргээж, мод тарьж ногоон байгууламж бүтээх юм. Мөн иргэдийн эрүүл, эко орчинд амарч зугаалж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий орчныг бүрдүүлэх билээ.

Одоогийн байдлаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбай дээр 30 төрөл зүйлийн 181 650 мод 97,8 хувийн ургалттай ургаж байна. 2026 оны хаврын Бүх нийтийн мод тарилтаар цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр 10 000 орчим, ойжуулалтын хэлбэрээр 30 000 орчим мод тарихаар бэлдсэн.

Хаврын мод тарих үйл ажиллагаанд 70 гаруй байгууллага 500 гаруй иргэд мод тарих захиалга өгсөн бол, өмнө нь тарьсан модоо арчлах, услах захиалгыг өгсөн 70 гаруй байгууллага, хамт олон байна.

Мод тарих нь чухал ч арчилж, хамгаалж ургуулах нь хамгийн чухал байдаг. Манай хамт олны хувьд ногоон байгууламжийн арчилгаа, хамгааллыг жилийн дөрвөн улиралд хийдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top