Н.Номтойбаяр: Албан хаагчдад ипотекийн таатай нөхцөл бүрдүүлэх нь үр дүнтэй

Ж.Сондор | Zindaa.mn
8 цагийн өмнө

 

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр 2016 онд барилгын ажил нь эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй 512 айлын “Онцгой хотхон” орон сууцны барилгын талбайд ажиллалаа.

Энэ үеэр тэрээр "2016 онд барилгын ажил нь эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй 512 айлын “Онцгой хотхон” орон сууцны барилгын талбайд ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар барилгын ажил 70 гаруй хувьтай, 320 орчим орон сууц нь борлуулагджээ. Гэвч цар тахал, гүйцэтгэгч компанийн санхүүгийн маргаанаас үүдэлтэйгээр 10 жил байраа хүлээж буй иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд хангах шаардлагатай байна. Тиймээс хурдан хугацаанд барилгын ажлыг дуусгах талаас нь асуудлыг судална.

Орон сууц ашиглалтад ороход шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг үлдсэн орон сууцныхаа борлуулалтаар нөхөх гэх мэт санхүүгийн асуудлуудыг зохицуулах гэх мэтээр иргэдийг хохиролгүй болгоход анхааран ажиллана.

Энэ жишээнээс харвал цаашид аливаа салбарууд өөрсдийн гэсэн хотхон, хороолол захиалж, ажилчдынхаа нийгмийн баталгааг нь хангах гэж оролддог нь төдийлөн үр дүнд хүргэдэггүйг харуулж байгаа юм. Харин албан хаагчдад ипотекийн таатай нөхцөл бүрдүүлэх боломжийг эрэлхийлэх нь үр дүнтэй гэж үзэж байна" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top